Өнөөдөр миний баярын өдөр өө
Энэ л өдөр нас минь нэгээр нэмэгдэж Эргэцүүлэн бодоход хөнгөн гуниг хөвөрлөө
"Өнөөдөр миний баярын өдөр өө" цааш унших »
Нэгэн үдшийн нэргүй хэлхээс буюу нэхэж уралдсан хайрын мөртүүд
Саяхны нэгэн үдшээр саваагүйтэн чатлаж суухдаа сэтгэлээс гарсан хэдэн мөртөө кирилл үсгэнд буулган сийрүүлэн тавьсан нь энэ бөлгөө. Блогчин анд минь гэрэвших вий гэсэндээ нэрийг нь дурдаж зүрхэлсэнгүй. Гэхдээ та бүхэн бараг л мэдэх байх даа. Таах гээд үзэх үү? 
"Нэгэн үдшийн нэргүй хэлхээс буюу нэхэж уралдсан хайрын мөртүүд" цааш унших »
Чамдаа хэмээн тамгалчихлаа...

"Чамдаа хэмээн тамгалчихлаа..." цааш унших »
Өөрийн нэртэй болохоор нь өмчирхөөд чирээд ирлээ, хэхэ

Анх удаа өөрийн тухай шүлгэн бэлэг аваад асар ихээр баярлан нүүлгээд аваад ирлээ. Баярлалаа анд минь.

Consula-д

 

Блог дотроо бүсгүй минь чи л эзэн

Борхон зүрх чинь хайр сэтгэлдээ л эзэн

Бодол санаа чинь хүсэл мөрөөдөлдөө эзэн

Банжигтаа бол чи анд найзууддаа л дотно

Хүсэл мөрөөдөл чинь чиний гэрэлт ирээдүй

Хүн чанар чинь чиний гэгээн бахархал

Хууль дэгээ эрхэмлэсэн бүсгүй чиний өмнө

Хорвоогийн гэрэл гэгээт ирээдүй байгааг л бүү март.

Mr.Freeman


Хийсэн болгоныхоо хариуг хэзээд би хүлээнээ..
  Худлаа ч гэлээ надад үнэнч юм шиг царайл л даа Хуурч бас хүлээлгэж битгий зовоо л доо
"Хийсэн болгоныхоо хариуг хэзээд би хүлээнээ.." цааш унших »
Зүрхэндээ зөндөө их засал хийхсэн...

Хан хурмастын илч юм уу даа надад ирсэн энэ их хайр

Харамлаж үл зүрхлэх гуниг юм уу даа энэ их зориг

Хожимдож учраад мөнхөд дээдлэгдсэн хүсэл минь

Холдон одлоо ч мөрөөдөлд шингэсэн жигүүр минь

Мартах гээд ч мартаж чадахгүй шаналал минь

Маргаашийн гэрлийг албадан унтраагч хорлол минь

Зүрхэнд хургасан уйтгар минь

Зөнгөөрөө учирсан тавилан минь

        Зүгээр л би чамайгаа мартмаар байнаа...

 

Санаад л байнаа би

 

Сэтгэлийн цангааг тайлах бал бурмын амт

Сэрэхэд алга болчих бардам ихэмсэг харц

Халуун хайрын дарс адил гашуун агаад тансаг

Хааяахан галзууртал санагдах уруулд чинь би хайртай...

 

(Нийт: 60)